Эрүүл мэндийн төв

      Тус эмнэлэг нь 1932 онд зон олондоо өвгөн доктор гэж алдаршсан Иван Никифорович Вершинин эрхлэгчтэй  хүн эмнэлэгийн салбар байгуулагджээ. Бүтэц зохион байгуулалтын хувьд их эмч -2, бага эмч -6, сувилагч—6, асрагч-4, н-бо -1, тогооч-1, жолооч-1, асрагч-1, галч-4 ажиллаж байна.  Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн багийн хамт олон 2012, 2013 оны ажлаараа Дорнод аймагт тэргүүн байр эзлэж “Шилдэг баг”-аар шалгарсан зэрэг олон амжилтаараа улс аймагтаа үнэлэгдсэн тэргүүний хамт олон юм.

Эрхэм зорилго   

Сумын хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, шуурхай, чанартай үзүүлж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, наслалтыг  уртасгахад оршино.

 

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 4,9 сая төгрөгний үнэтэй хэт авиан оношлогоогоор хангагдсан.

Белги улсын DEVETSE ТББ-ын санхүүжилтээр7,7 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

ДЗМОУ-ын байгууллагаас хэрэгжүүлж буй “Орон нутагт суурилсан сүрьеэ”-гийн төслөөр сүрьеэгийн лаборатори байгуулагдсан.

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.