Сургуулийн танилцуулга

Эрхэм зорилго

Хүүхэд бүрийг байгальд ээлтэй, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг, бүтээлч сурах арга барилд эзэмшсэн, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлнэ.

Эрхэм зарчмууд

- Ажлын тавлаг орчин

-Амжилттай суралцах нөхцөл

- Чадварлаг багш

- Чанартай боловсрол

- Бүтээлч чадварлаг иргэн

Манай сургуулийн түүхэн замнал  

      1922 оны 12-р сард Хан Хэнтий уулын аймгийн Улз голын буриад хошууны дарга Цэрэний Дугаржав хошууныхаа 2-р дугаар хуралдаанаар бага сургууль байгуулах шийдвэр гаргаж, ирээдүйн боловсролын ач тусыг ухаарсан 510 өрхийн 376 иргэд хуралдан сургуулийн хөрөнгөний асуудлыг ард иргэдээс эд материал, мөнгө, мал аж ахуйн зүйлсээр шийдвэрлэхээр тогтсон байна.

1923 оны 10-р сарын 15-нд Улз голын буриад хошууны бага сургууль «Эрдэнийн булаг» хэмээх газар гэр, жижиг модон байшинд 42 сурагч, 2 багштайгаар хичээллэж эхэлжээ. Анхны захирлаар орос гимнази төгссөн Жигжидийн Дэлэгдорж, багшаар Номинтоогийн Жигжид /Санжино/ нар ажиллаж байв.

1924 онд хошууны бага сургууль нь Баяндун сумын Наранбулагт шилжин төвлөрч хичээллээд 1925 оны хавар 17-22 насны 15 сурагчтай анхны төгсөлтөө хийжээ.

1968-1969 оны хичээлийн жилд 8 жилийн дунд сургууль болж, 16 бүлэг 30 гаруй багш ажилчин, 490 гаруй сурагчтай хичээллэж байв.

1991-1992 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болж өргөжлөө.

1993 онд Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, анхны гавьяат багш, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит болсон түүхтэй юм.

2006-2007 оны хичээлийн жилд 11 жилийн сургууль

2008-2009 оны хичээлийн жилд 12 жилийн анхны нэгдүгээр элсэн орж, 12 жилийн сургууль болсон.

Манай сургууль нь 19 бүлэгтэй, 564 суралцагчтай, 32 багш, 24 ажилчинтай, мэргэжлийн багшаар 100% хангагдан ажиллаж байна. Үүнээс: Заах аргач зэрэгтэй – 17, Боловсрол судлалын магистр - 5, Бакалавр – 25, Диплом – 4, ЗГ-ын шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тан 1, Боловсролын тэргүүний ажилтан 5, БСШУЯ-ны жуух бичигтэн 12, аймгийн Засаг даргын жуух бичигтэн 7, аймаг болон сумын тэргүүний ажилтан 8 гэх мэтчилэн олон сайн багш, ажилчид ажиллаж байна.

Сургуулийн номын сан нь 9600 гаруй номын фондтой, уншлагын танхимтай, сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.  Дотуур байранд 65 сурагч амьдарч байна.

Дунд ангийн заах аргын нэгдлийн  хамт олон

      Дунд боловсролыг түгээн  дэлгэрүүлж, хойч үе болсон хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх их үйлсээр хөлөглөсөн 18 багштай., 289 суралцагчтай, 11 бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн ажлыг зохион явуулж байна. Ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн, манлайлдаг олон багш нар ажилладгаас тэргүүлэх зэрэгтэй багш 1, заах аргач зэрэгтэй багш 4, БСШУЯ-ны жуух бичигтэн 1, ахлах багш цол тэмдэгтэн 6, арга зүйч багш цол тэмдэгтэн 5, байгууллагын тэргүүний багшаар тодорсон 2 байна. Үүнээс Монгол улсын Засгийн газрын «Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Боловсролын тэргүүний ажилтан”, тэргүүлэх зэрэгтэй,  технологийн багш Ч.Долгор, Боловсрол судлалын магистар, заах арга зэрэгтэй, монгол хэл-уран зохиолын багш Г.Нина, боловрол судлалын магистар, заах арга зэрэгтэй, гадаад хэлний багш Б.Мөнхсайхан, боловсрол судлалын магистрантур, физикийн багш С.Төрбат, хөнгөн атлетикийн улсын III зэрэгтэй, биеийн тамирын багш Б.Болдмаа, технологийн багш Д.Баяраа, Боловсрол судлалын магистар, монгол хэлний багш Б.Баттуул, боловсрол судлалын магистар, биологийн багш Ө.Баярт-Од, гадаад хэлний багш Ч.Долгорханд, химийн багш Б.Болорчимэг, матемитикийн багш Ц.Батболд, матемитикийн багш Б.Энхболд, англи-монгол хэлний багш М.Гандолгор, түүх– нийгмийн багш Г.Оюунжаргал, нийгмийн ухааны багш Э.Оюун-Эрдэнэ, дуу хөгжмийн багш Д.Үүрийнтуяа нар ажиллаж байна.

    Дунд ангид “Нийгмийн ухааны хичээл, гадаад хэл, математик, физикийн сонгон хичээллэхээс гадна сурагчдын авьяасыг хөгжүүлэх “Бяцхан гар”, “Мэдээлэл зүй”,“Ардын дуу”, “Ардын хөгжим” “Сагсан бөмбөг”,” Волейбол”, “Бадминтон” зэрэг олон сонгон хичээллүүлж байна.

Бага ангийн заах аргын нэгдэл

     Ард түмний үр хүүхдэд эрдэм номын алтан түлхүүрийг  анх атгуулж эрдмийн их гараанд хөтөлж яваа БАЗАН-ийн хамт олон нь 8 бүлэг, 8 багш 273 сурагчидтайгаар сургалт , хүмүүжлийн ажлаа явуулж байна. Манай хамт олны дотор ажил, хөдөлмөрөөрөө тэргүүний багш нар олон бий. БШУ-ны жуух бичигтэн-4, аймгийн тэргүүний ажилтан-2, аймгийн шилдэг багш- 1 , заах аргач 7

    Ажил үйлсээрээ шалгарч БШУ-ны жуух бичгээр шагнуулсан багш Д.Цэндэм, Б.Оюунханд, Монголын багш нарын холбооны Монголын тэргүүний багш” Б.Оюунханд, Д.Оюун, Монголын багш нарын холбооны Монголын тэргүүний багш” 2012 оны байгууллагын тэргүүний багш Д.Батчимэг зэрэг тэргүүний багш нар олон бий.

 

 

    

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.