Баяндун сумын танилцуулга

      БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1925 оны хавар Уртын голд Баян-Уул, Хжиртаан, Бүс, Салхитын хөндийгөөр нутаглаж байсан ардуудын хурал болж Алхана, Онон, Ага сумын зарим хэсэг мөн аль ч суманд харьяалалгүй байсан нутгийн ардуудаас бүрдсэн Шинэ Алхана сумыг 9 баг 192 өрхтэй байгуулж даргаар нь Ренчиний Чойвооныг сонгосон байна. Энэ үед сумын төв нь Салхит, Бүсийн гол, Билүүтээр нутаглаж байжээ. 1926 онд “Шинэ Алхана” нэрийг өөрчилж Баяндун уулын сум болгож, засаг захиргааны 3 багтай болгосон байна. 1931 онд Баяндун сум, Угтам хан уулын сумыг нийлүүлж 4 багтайгаар Баяндун сумыг шинэчлэн байгуулж Улз голын хошууны шинэ төв болох Наранбулагт төвлөрүүлж одоогийн Баяндун сум үүсэж хөгжсөн түүхтэй.

Нийгэм эдийн засгийн байдал

Баяндун сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 багтай, 2016 оны жилийн эцсийн байдлаар манай сум 838 өрх, 3049 хүн амтай, нийт 151178 тоо толгой малтай. 

Баяндунчуудын амьжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан зэрэг хосолмол аж ахуй эрхэлдгээрээ бусад орон нутгаас онцлог юм. Өнгөрсөн онд 11 га талбайд төмс тариалж 80.2 тн, 9.7 га талбайд хүнсний ногоо тариж 83.8 тн-ыг тус тус хураан авсан байна.

Тус суманд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 1, төрийн захиргааны 2, төрийн үйлчилгээний 4-н байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дээрх 6 байгууллагад нийт 134 төрийн албан хаагч ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хурдан үзүүлж байна.

Орон нутгийн хэмжээнд худалдаа үйлчилгээний 15 аж ахуйн нэгж, ХАА-н хоршоо 1, нөхөрлөл 5, уул уурхайн ашиглалтын 21 лиценз, хайгуулын 13 лицензыг 22 аж ахуйн нэгж эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж жилдээ улсын төсөвт 2.4 тэрбум, орон нутгийн төсөвт 518.3 сая төгрөгийн татвар 133.9 сая төгрөгийн хандив дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Байгаль, газарзүйн онцлог

Баяндун сум Хэнтийн нурууны салбар уулсын төгсгөл, Дорнодын тэгш өндөрлөг талын баруун хойд хэсэгт ойт хээр, хээрийн бүсэд байрлаж  Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдтай хил залгаа оршиж, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшингээс дээш 900-1100 м өндөрлөгтэй, хамгийн нам дор газар нь “Улз голын хөндий” 760 м, хамгийн өндөр цэг нь “Халиун уул” 1378 метр өндөрт оршдог.

Газарзүйн бүс бүслүүрийн хувьд хуурайсаг, тал хээрийн жижиг толгод бүхий гүвээрхэг, долгиорхог, тэгш тал газрын ерөнхий хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хүйтэн хуурайдуу, хавар нь салхитай, намар нь  сэрүүн

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.