Тендэр шалгаруулалтын журам

Сангийн сайдын 2007 оны
5 сарын 25-ны өдрийн 145
тоот тушаалын хавсралт

 

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ, ҮР ДҮНГ
ХЯНАЖ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.    Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид хууль гэх)-ийн 53.1-д заасны дагуу захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Сангийн яам” гэх)-аас зөвшөөрөл авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.    Журам нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр Засгийн газраас эрх авсан төсөл хэрэгжүүлэгч байгууллага (цаашид “захиалагч” гэх)-д хамаарна.
1.3.    Сангийн яам хуулийн 8.1.4-т зааснаар босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө захиалагчаас ирүүлсэн тендер шалгаруулалтын мэдээлэлд үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу үр ашигтай зохион байгуулсан эсэхийг хянаж, зөвшөөрөл олгоход энэхүү журмыг мөрдөнө.Хоёр. Хүлээн авах, хянах
2.1.    Захиалагч хуулийн 53.1-д заасны дагуу зөвшөөрөл авах хүсэлтээ Сангийн яаманд захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж ирүүлнэ.
2.2.    Албан бичгээр ирүүлэх хүсэлтэд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
2.2.1. Тендер зарлах тохиолдолд:а/Тухайн бараа, ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр батлагдсан тухай шийдвэрийн хувь;
б/Тендерийн баримт бичгийн төсөл (ажлын тендерийн хувьд зураг, төсөв заавал орсон байна.)2.2.2. Гэрээ байгуулах эрх олгох тохиолдолд:

а/ Тендерийн урилга (сонинд зарласан хуулбар)
б/ Тендерийн нээлтийн тэмдэглэл, тендерийг хүлээн авсан тухай тэмдэглэл;
в/ Үнэлгээний дүгнэлт (Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний бүх үе шатны маягтаар бөглөсөн үнэлгээ, тооцоо, үндэслэл)
г/Захиалагч нь тендерт оролцогч болон бусад байгууллагуудтай тухайн тендер шалгаруулалтын талаар харилцсан албан бичгийн хуулбар хувь
д/ Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл;
е/ Гэрээний төсөл.

2.2.3. Тендер хүчингүй болох, дахин зарлах тохиолдолд:

а/ Тендерийн урилга (сонинд зарласан хуулбар)
б/Үнэлгээний дүгнэлт (Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний бүх үе шатны маягтаар бөглөсөн үнэлгээ, тооцоо, үндэслэл)

2.2.4. Урьдчилсан сонголт явуулсан тохиолдолд:

а/Урьдчилсан сонголтын шийдвэрийн төсөл;
б/Үнэлгээний дүгнэлт (Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний бүх үе шатны маягтаар бөглөсөн үнэлгээ, тооцоо, үндэслэл)

2.2.5. Зөвлөх сонгох тохиолдолд:

1-р үе: a/ Техникийн саналыг дүгнэсэн тайлан
б/ Үнэлгээний дүгнэлт
2-р үе: а/    Санхүүгийн санал нээсэн тэмдэглэл
б/ Үнэлгээний дүгнэлт
в/ Гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийн төсөл

2.3. Дээрх мэдээлэлд үндэслэн тендер шалгаруулалтын явцыг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах явцад шаардлагатай гэж үзсэн бусад мэдээллийг захиалагч цаг тухайд нь ирүүлнэ.
2.4. Захиалагчийн ирүүлэх нэмэлт мэдээлэл нь Сангийн яамны архивт баримт болж хадгалагдах тул зөвхөн хуулбар хувийг баталгаажуулж ирүүлэх үүрэгтэй.
2.5. Журмын 2.2, 2.3-т дурдсан Захиалагчаас ирүүлсэн баримт бичгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл (хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн хүний албан тушаал, нэр, огноог бичих)-ийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газрын тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн хөтөлж, холбогдох материалд хавсарган баримтжуулна.
2.6. Тухайн асуудал хариуцсан Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн хуулийн 53.3.1-53.3.4-т заасан зөвшөөрөл авах тухай Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийг хянан үзэхэд шаардлагатай мэдээллийг ирүүлснээс хойш 3 хоногийн дотор холбогдох нэмэлт мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн тухайн тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэхийг хянаж, зохих шийдвэрийн төслийг боловсруулан албажуулж явуулна.

    Гурав. Зөвшөөрөл олгох
3.1. Тендерийн баримт бичиг нь хууль, тогтоомжид нийцсэн бол тендер зарлах зөвшөөрлийг энэхүү журам (цаашид “журам” гэх)-ын нэгдүгээр хавсралтад заасны дагуу, үнэлгээний хэсгийн шийдвэр нь хууль, тогтоомжид нийцсэн бол захиалагчид гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг энэхүү журмын хоёрдугаар хавсралтын дагуу тус тус Сангийн яамнаас олгоно.
3.2. Тендерийн баримт бичгийн төсөл болон үнэлгээний явц хууль, тогтоомж, холбогдох бусад журам, зааврыг зөрчсөн нь тогтоогдвол хуулийн 53.4.2-т заасны дагуу зохих үндэслэлийг дурдаж, гарсан зөрчлийг арилган дахин зөвшөөрөл авахыг журмын гурав, дөрөвдүгээр хавсралтад заасны дагуу мэдэгдэнэ.
3.3. Нэгээс дээш багц бүхий тендер шалгаруулалтын үед гэрээ байгуулах зөвшөөрлийг олгохдоо журмын хоёр, дөрөвдүгээр хавсралтыг хослуулан ашиглаж болно.

Дөрөв. Хариуцлага
4.1. Гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөлийг зөвшөөрөл авснаас хойш өөрчлөхийг хориглоно.
4.2. Тендер шалгаруулалтыг зарлахад Сангийн яамнаас зөвшөөрөл авсан гэрээ (ерөнхий болон тусгай нөхцөл)-ний төсөлд өөрчлөлт оруулах тохиолдолд захиалагч дахин зөвшөөрөл авах хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.
4.3. Гэрээг үйлдсэний дараа гэрээний хуулбар хувийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ.
4.4. Холбогдох мэргэжилтний буруугаас болж Захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгыг удирдлагаас заасан хугацаанд багтаан хянаагүй хугацаа алдсан тохиолдолд тухайн мэргэжилтэнд Сангийн яамны дотоод журмын дагуу хариуцлага тооцно.
4.5. Захиалагч гарсан зөрчлийг арилгаагүй, мөн гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд зөвшөөрөл авснаас хойш засвар хийсэн тохиолдолд хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагад зөрчлийн талаар мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авах тухай саналыг хүргүүлнэ.
4.6. Захиалагчийн гаргасан зөрчлийг тус байгууллагын тухайн жилийн худалдан авах ажиллагааны үр дүнгийн тайланд хийх үнэлгээнд харгалзан тооцож, дүгнэлтийг гаргана.
Нэгдүгээр хавсралт

[Захиалагч байгууллагын ерөнхий
менежерийн нэрийг бичнэ]
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ танаа

Огноо:
Зөвшөөрөл олгох тухай

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль (цаашид хууль гэх)-ийн 53.4-т заасны дагуу танай байгууллагаас ирүүлсэн [тендер шалгаруулалтын нэрийг бичнэ] гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах [нээлттэй, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аль тохирохыг бичнэ] тендерийн баримт бичгийн төслийг хянан үзлээ.

Тендерийн баримт бичигтэй холбоотой дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

-    Зөвлөмж 1
-    Зөвлөмж 2 гэх мэт

Дээрх зөмлөмжийн дагуу зохих өөрчлөлтийг хийсний үндсэн дээр Хуулийн 53.3.1-д заасны дагуу тендер зарлах зөвшөөрлийг үүгээр олгож байна.

САНГИЙН САЙД

Хоёрдугаар хавсралт

 

[Захиалагч байгууллагын ерөнхий
менежерийн нэрийг бичнэ]
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ танаа

Огноо:

Зөвшөөрөл олгох тухай

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль (цаашид хууль гэх)-ийн 53.4-т заасны дагуу танай байгууллагаас ирүүлсэн [тендер шалгаруулалтын нэрийг бичнэ] гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах [нээлттэй, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аль тохирохыг бичнэ] талаар Үнэлгээний хорооноос …оны …дугаар сарын …-ны өдөр гаргасан дүгнэлтийг хянан үзээд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
2.    Тендер шалгаруулалтын дараах … багцад гүйцэтгэгчээр шалгарсан … аж ахуйн нэгжтэй хуулийн 53.3.2-т заасны дагуу гэрээ байгуулахыг зөвшөөрч байна:
1.1    Багц № 1 – “А” ХХК-тай … сая төгрөгөөр;
1.2    Багц № 2 –“В” ХХК-тай … сая төгрөгөөр гэх мэт.
2.    “Тендер шалгаруулалтын явц, үр дүнг хянаж зөвшөөрөл олгох журам”-ын 4.3-т заасны дагуу гэрээг үйлдсэний дараа гэрээний хуулбар хувийг тус яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ.

САНГИЙН САЙД

 

Гуравдугаар хавсралт[Захиалагч байгууллагын ерөнхий
менежерийн нэрийг бичнэ]
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ танаа

Огноо:
Мэдэгдэл хүргүүлэх тухай

Танай байгууллагаас зарлах [тендер шалгаруулалтын нэрийг бичнэ] гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах [нээлттэй, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аль тохирохыг бичнэ] тендерийн баримт бичгийн төслийг хянан үзээд дараах үндэслэлээр буцааж байна. Үүнд:
1.    [хууль, тогтоомж, холбогдох бусад журам, зааврыг зөрчсөн үндэслэлийг дэс дугаарлан бичнэ]
2.    [хууль, тогтоомж, холбогдох бусад журам, зааврыг зөрчсөн үндэслэлийг дэс дугаарлан бичнэ]
3.    . . . г.м.
Иймд дээрх зөрчлүүдийг арилган, [тендер шалгаруулалтын нэрийг бичнэ] тендерийн баримт бичгийг боловсруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 53.5-д заасны дагуу дахин зөвшөөрөл авахыг үүгээр мэдэгдэж байна.

САНГИЙН САЙД

Дөрөвдүгээр хавсралт
[Захиалагч байгууллагын ерөнхий
менежерийн нэрийг бичнэ]
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ танаа

Огноо:
Мэдэгдэл хүргүүлэх тухай

Танай байгууллагаас зарласан [тендер шалгаруулалтын нэрийг бичнэ] гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах [нээлттэй, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аль тохирохыг бичнэ] тендер шалгаруулалтын талаар Үнэлгээний хорооноос …оны …дугаар сарын …-ны өдөр гаргасан дүгнэлтийг хянан үзээд дараах үндэслэлээр буцааж байна. Үүнд:
1.    [хууль, тогтоомж, холбогдох бусад журам, зааврыг зөрчсөн үндэслэлийг дэс дугаарлан бичнэ]
2.    [хууль, тогтоомж, холбогдох бусад журам, зааврыг зөрчсөн үндэслэлийг дэс дугаарлан бичнэ]
3.    . . . г.м.
Иймд дээрх зөрчлүүдийг арилган, [тендер шалгаруулалтын нэрийг бичнэ] тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтийг холбогдох материалын хамт бүрэн ирүүлж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 53.5-д заасны дагуу дахин зөвшөөрөл авахыг үүгээр мэдэгдэж байна.

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.