Засаг даргын Тамгын газрын танилцуулга

      1927 онд Хан Хэнтий уулын аймгийн Улз голын буриад хошуунд “Хан Хэнтий уулын аймгийн Улз голын буриад хошууг захирагч тамга” гэсэн үсэгтэй дундаа Соёмбо үсэг бүхий ган болд тамга, нэр бүхий 11 суманд тус бүр гуулин тамга хүлээн авч энэ үеэс төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ үеэс эхлэн АДХГүйцэтгэх захиргаа нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1990 оноос эхлэн ЗДТГ нэртэйгээр төрийн үйл хэргийг үргэлжлүүлэн явуулж байсан бөгөөд одоогоор ЗДТГ нь улс төрийн 6, төрийн захиргааны 10, үйлчилгээний 9, сумын Засаг даргын шууд удирдлага дор 10 албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

       Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар сумынхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх, чадварлаг үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэх нь манай тамгын газрын эрхэм зорилго юм

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

 Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд дараахи зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:

  • Сумын хөгжлийн түүчээ нь байх
  • Суралцагч, манлайлагч  байгууллага болох
  • Төрийн жинхэнэ мэргэшсэн алба байх
  • Бүтээлч байх
  • Аливаа улс төр, хоосон амлалтаас ангид байх

Энэхүү зарчмууд нь Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэхдээ байнга эрхэмжлэж байх үнэт зүйл болохоос гадна  ийм үнэлэмжийг бий болгоход чиглэгдсэн дотоод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

АЛСЫН ХАРАА

Мэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох

 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

            Сумын Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон Эрхэм зорилгоо хангахад чиглэгдэн дараахь стратегийн зорилтуудыг дэвшүүлж байна.Үүнд:

Стратегийн зорилт 1

Сумын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн оновтой бодлого, зохицуулалтаар хангах

Стратегийн зорилт 2

Сумын  нийгмийн салбарын хөгжлийг ахиулахад чиглэсэн оновтой бодлого, зохицуулалтаар хангах

Стратегийн зорилт 3

Захиргааны удирдлага, иргэдэд үзүүлж буй захиргааны үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх

Стратегийн зорилт 4

Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах

Сумын  Засаг даргын Тамгын газрын стратегийн зорилтыг тодорхойлохдоо Засаг даргын Тамгын газрын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай уяалдуулсан болно.

Тэргүүлэх чиглэл

Сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэх замаар сумын хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг сумын Засаг даргын тамгын газар хүлээнэ.
Тус тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана. Үүнд:
•    Монгол улсын Үндсэн хууль
•    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
•    Төрийн албаны тухай хууль
•    Бусад хууль тогтоомж
Засаг даргын тамгын газрын тэргүүлэх чиглэл нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй нягт уялдаж байх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүнээ тодорхойлоход баримтлах гол чиглэл болно.

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.