“Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа” аяны тайлан

Баяндун сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагч нь “Эерэг хандлага-Чанартай үйлчилгээ”-ний жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа” аяны хугацаанд нийгмийн даатгалын тухай багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэд, даатгуулагчдад сурталчилан таниулж, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас ирүүлсэн “Сайн дурын даатгалын судалгаа”-ны зааварчилгааны дагуу сумын 4 багийн Засаг дарга нарт мэдээлэл хийж, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн.

ЗДТГ-ын сургалт сурталчилгааны багтай хамтран Нийгмийн даатгалын тухай багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар сумын Эрүүл мэндийн төв, Хүүхдийн Цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад сургалт хийж, сонирхсон асуултуудад хариулт өгч ажиллалаа. Уг сургалтанд Эрүүл мэндийн төвийн 25, Цэцэрлэгийн 10, нийт 35 албан хаагч хамрагдлаа.

Нийгмийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд сумын “Шилдэг сайн дурын даатгуулагч”, “Шилдэг эрүүл мэндийн даатгуулагч”-ийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Долгорханд

 Товч анкет:

1978 онд Баяндун суманд төрсөн, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг

Боловсрол:

Дээд, Нягтлан бодогч

Ажилласан байдал:

2007 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн байцаагчаар ажиллаж байна

Гавьяа шагнал:

 2011 онд Дорнод аймгийн Засаг даргын "Жуух бичиг"

 2014 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын "Жуух бичиг"

 2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгаалал яамны "Жуух бичиг"

 2016 онд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын салбарын "Шилдэг байцаагч"

 

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.