Улсын бүртгэгч Ч.Долгормаа

Баяндун сумын улсын бүртгэгч Чимэдийн Долгормаа нь 1984-1994 онд Баяндун сумын 10 жил, 1997-2001 онд Дорнод багшийн коллеж, 2001-2005 онд ИЗИС-ийг тус тус төгссөн. Багш, хуульч мэргэжилтэй.

  • 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийн үр дүнгээр улсын бүртгэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж аймгийн Засаг даргын жуух
  • Сумын хүн амыг түүхэнд анх удаа 3098 иргэнийг тоолж бүртгэлийн программд бүртгэснийг сум орон нутаг өндрөөр үнэлж “Сумын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан.
  •  2012 онд УБЕГазрын  “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан                                                                                   

Бүртгэлийн байгууллага нь Иргэнд суурилсан бүртгэлийн үнэн бодитой төрийн ой санамжийг бий болгох зорилт нь төр, иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангахад оршино.

Иргэний гэр бүлийн дараахи
бүртгэлтэй.

  1. Төрсний бүртгэл
  2. Эцэг тогтоолтын бүртгэл /шинэ, хуучин/
  3. Гэрлэлтийн бүртгэл  /Гэрлэлт сэргээлт, цуцлалтын /
  4. Овог нэр өөрчлөлтийн бүртгэл /ургийн овог, эцэг эхийн болон өөрийн нэр/
  5. Үрчлэлтийн бүртгэл
  6. Нас баралтын бүртгэл
  7. Иргэний үнэмлэх олголтын бүртгэл /Шинээр болон дахин /
  8. Шилжилт хөдөлгөөний бүртгэл /Шилжин ирсэн, явсан/

ЛАВЛАГАА олголт.

Архивын лавлагаа гэж юу вэ.

Иргэний баримтын архивын лавлагаа нь тухайн хүний аль нэг баримт бичгийг орлохгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдснийг нотлон гэрчлэх эх нотлох баримт болно.

Архивын лавлагааг хэнд олгох вэ

Архивын лавлагаа нь хувийн мэдээлэл агуулсан баримт бичиг учраас лавлагааг зөвхөнэзэндньэсвэлтөрсөнэцэг, эх, овогнэгтэйах, эгч, дүү, баталгаатай гэр бүлийн гишүүнд болон итгэмлэгдсэн хүнд олгоно.
Хэн болох нь тодорхойгүй, өөрийгөө нотлох баримт бичиггүй хүнд лавлагааг олгохгүй.

Иргэний баримтын архиваас гарах лавлагааны төрөл

  • Төрөлтбүртгүүлсэнтухай
  • Гэрлэлт бүртгүүлсэнтухай
  • Хүүхэдүрчлэнавсанбүртгүүлсэнтухай
  • Гэрлэлт цуцлуулсан, сэргээснийг бүртгүүлсэнтухай
  • Нас барсныг бүртгүүлсэн тухай
  • Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөнтухай
  • Эцэг тогтоосон тухай
  • Иргэний үнэмлэх /паспорт/-ийнтухай
  • Гэрлэсэн эсэх
  • Төрөлсаданболохтухай

Төрсний гэрчилгээний лавлагаа авахад та ямар мэдээлэл мэдэж байх шаардлагатай вэ

  • Тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар , төрснийгэрчилгээ /хаяжгээгдүүлсэнболтөрснийгэрчилгээнийдугаар/
  • Төрсөнгазар /танытөрөхүедэцэгэхийнтаньамьдарчбайсангазрынзасагзахиргаанынэгжийннэрээрмэдэх/
  • Төрүүлсэнэхийновог, нэр
  • Хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээхаана /хаанаасхаашаа/, хэнээсхэндүрчлэгдэжбайсанболонүрчилжавсанэцэг, эхийновогнэр
  • Хэрэв таны овог, нэр солигдож байсан хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
  • Хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэйбайдагболтүүнээсмэдээлэлавах
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтөрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой.

Гэрлэсэн эсэх лавлагаа авахад шаардлагатай бичиг, баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл

  • Гэрлэхийг хүсэгчдийниргэнийүнэмлэх
  • Урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ, сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
  • Хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн иргэнд холбогдох лавлагааг албан бичгээр олгоно
  • Гэрлэсэн эсэх лавлагааг зөвхөн гэрлэгсдэд нэг удаа олгоно.

Хаяж үрэгдүүлсэн тохиололд 6 сарын дараа лавлагааг олгож болно.

Үрчлэлтийн бүртгэлийн, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн, овог эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа авахад та ямар бичиг
баримтыг авчрах буюу ямар мэдээллийг мэдэж байх ёстой вэ

  • Төрснийгэрчилгээ
  • Иргэний үнэмлэхавчирэх
  • Анх ямар овог нэртэй байсан тухай мэдэх

Хэзээ хаана, хэдэн настайдаа үрчлэгдсэн , эцгээр овоглосон эсвэл овог, нэр сольсон тухай мэдэх /үрчлэлтийн, эцэг тогтоолтын, овог нэр өөрчилсний гэрчилгээ байгаа эсэх

Регистрийн дугаартай холбогдсон лавлагааг олгоход:

  • Лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ

Жич:  Оршин суугаа болон гадаад паспортын лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагад зөвхөн албан бичгээр олгоно.

Нас барсны бүртгэлийн лавлагаа авахад шаардлагатай бичиг, баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл

  • Нас барагчийн иргэний үнэмлэх /овогнэр, регистрийндугаар/
  • Нас барсныг бүртгүүлсэнон, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
  • 1988 оны 5 сараас өмнө нас барсан тухай мэдээллийг үнэн зөв мэдэх,
  • нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр байгаа бол авч ирэх

Төрөл садны лавлагаа авахад шаардлагатай бичиг баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл:

  • Лавлагаа гаргуулсан хүмүүсийнтөрөлсадныгнотлохтөрснийгэрчилгээ
  • Иргэний үнэмлэх, регистрийндугаар
  • Бусад холбогдох мэдээлэл

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах бол шаардлагатай бичиг баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл

  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх /овогнэр, регистрийн дугаар/
  • Гэрлэлт бүртгүүлсэнон, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
  • Хэзээ, хаана гэрлэлтээ бүртгүүлсэн тодорхойгүй бол гэрлэлт батлуулснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирэх

Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авахад иргэн таны бүрдүүлэх бичиг баримт

  • Иргэний үнэмлэх авах 16 наснаас хойш нэг жилээс дээш хугацаа өнгөрсөн /Иргэний паспорт/ хуучин улаан паспорт/ авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй./
  • Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /одоо үеийнзурагтай/
  • Сургуульд суралцдаг бол сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт

Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй бол:

  • Лавлагаа хүсэгчийнтөрснийгэрчилгээ
  • Эцэг,эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
  • Байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /одоо үеийн зурагтай/
  • Мэргэжлийн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, өвчний түүхийн карт
  • Халамжийн дэвтэр /групп/
  • ЭМД-ийн дэвтэр
  • Цээж зураг 1% /одоо үеийн байдлаар/

Хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх авч байгаагүй бол:

  • Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
  • Ял эдэлж, хорих газраас суллагдсан тухай зам явах эсвэл ЦЕГ-ын архивын лавлагаа болон холбогдох бусад баримт бичиг
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Цээж зураг 1хувь /одоо үеийнбайдлаар /

Гадаадад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх авч байгаагүй бол:

  • Лавлагаа хүсэгчийнтөрснийгэрчилгээ
  • Гадаад паспорт болон түүнийгорлохбаримтбичиг /хилнэвтрэноржирснийгнотлох/
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Цээж зураг 1хувь /одоо үеийнбайдлаар /

Цэргийн байгууллагад ажиллаж офицерийн болон улирсан албан хаагчийн /хувийн/ үнэмлэхтэй байгаад иргэний үнэмлэх авч байгаагүй бол:

  • 1951-оноос хойш төрсөн бол төрсний гэрчилгээ
  • Офицерийн болон улирсан албан хаагчийн үнэмлэх
  • Тухайн албан тушаалд томилогдсон болон халагдсан тухай байгууллагын тодорхойлолт /тушаал шийдвэр түүнтэй адилтгах баримт бичиг/
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Цээж зураг 1хувь /одоо үеийнбайдлаар /

Зөрчилтэйиргэнийүнэмлэхийнзурагтулгаж, баталгаажуулахаддоорхибаримтыгбүрдүүлнэ:

  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэхдахинавахөргөдөланкет
  • 3*4 хэмжээний цээж зураг 2 хувь
  • Аймаг орон нутгаас шилжин ирсэн тохиолдолд шилжүүлгийн маягт шаардлагатай бол нийгмийн даатгалын болон ЭМД-ийн дэвтэр, цэргийн болон гишүүнчлэлийн балтах, хувийн хэрэг, сургууль төгсөх үеийн монтажны зураг зэрэг тамга тэмдэг, зураг бүхий бусад баримт бичиг
  • Иргэн өөрийн биеэр ирэх

1-р маягтын лавлагаа:

Цагаатгалын нөхөн олговрын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос өмнө төрсөн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бөгөөд лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.

Гадаад паспорт олголт.

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТЫН ХУРААМЖ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Гадаад паспорт олгох хугацаа /жилээр/

Үүнээс

УБЕГазрын дансанд тушаах гадаад паспортын үнэ

Хэрлэн сумын Татварын тасгийн дансанд тушаах

1 жилийн

8800

8700

5000

5 жилийн

18800

8700

5000

 

УБЕГ-ын Голомт-4 банкны1401001081 тоотдансанд

“Титанинтернейшнл” ХХК-ийн Голомт-4 банкны1401001218 тоотдансанд

ХэрлэнсумынТатварынтасаг

5000286093дансанд

/Хасбанк/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Иргэний үнэмлэхнийхуулбар /нотариатаар батлуулахгүй/
  2. 4 хувь цээж зураг / шаардлага хангасан зураг/
  3. Гадаад паспорт хүчингүй болсон, хуудас дууссан бол гадаад паспортыг эх хувиар нь хураалгах. /Гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд 40,0 мян төг/

ГАДААД ПАСПОРТ СУНГАХ

Сунгалтын хугацаа

Үйлчилгээний үнэ /070034008-ХААН банк/

Тэмдэгтийн хураамж /5000286093-ХАС банк/

Бүгд

1 жил

2000

2500

4500

2 жил

4000

2500

6500

3 жил

6000

2500

8500

4 жил

8000

2500

10500

5 жил

10000

2500

12500

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС /ХААН БАНК/

                                             Дансны дугаар – 070034008

         ТАТВАРЫН ХЭЛТЭС                                   /  ХАС БАНК/ /

                                 /Зориулалт /       ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ  -5000286093

Монгол улс,ОХУ,БНХАУ-т хил орчим нутагт зорчих түр олгох тухай.

Хил зорчих үнэмлэх /хавсралт/
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 184 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт заасны дагуу ОХУ, БНХАУ-тай байгуулсан 1994, 2004 оны олон улсын хэлэлцээрт заагдсан засаг захиргааны нэгжийн иргэдэд хил орчмын нутаг дэвсгэрт зорчих нэг удаагийн болон олон удаагийн үнэмлэх олгоно.

Үүнд:

  1. Чойбалсан
  2. Чулуунхороот
  3. Матад
  4. Баянтүмэн
  5. Халхгол

Бүрдүүлэх материал:
Цахим үнэмлэх
3х4 цээж зураг /2 хувь/
Мөнгө тушаасан баримт /ХААН банк 070034008 дансанд 3000 төгрөг/
Бусад сум, багийн иргэдийн тухайд үндэсний энгийн гадаад паспортоор зорчих болно.

Үндэсний энгийн гадаад паспорт авахад бүрдүүлэх материал / хүүхэд /
1. Эцэг эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт /асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон сум, дүүргийн ЗД-ын захирамж, Шүүхий шийдвэр/-ын хуулбар, 5-аас дээш насны хүүхдийг эцэг эхийн хамт өөрийн биеэр байлцуулна.
2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /зургийг тамга дарж баталгаажуулсан, шаардлагатай бол зураг бүхий бусад бичиг баримт/ хуулбарыг хавсаргах
4. Цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
5. Гадаад паспортын мэдүүлэг бөглөх
6. Мөнгө тушаасан баримт / Голомт банк, Хас банк /

Өөр аймаг, хот руу шилжин явагсад:

  1. Шилжин явж буй тухай өргөдөл. Оршин сууж байсан багийн хүн амын бүртгэлээс хасуулсан тухай тэмдэглэл
  2. Шилжин очиж буй газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Ажлын байрны тодорхойлолт
  4. Албан томилолтоор явж байгаа бол томилолтын хуулбар
  5. Эмнэлэгийн заалтаар явж байгаа бол эмч нарын зөвлөгөөний шийдвэр
  6. Иргэний үнэмлэх эх хувиар /хуулбартай/, зураг 1%
  7. 16 хүртэлх насны хүүхэд эцэг эхийгээ дагаж явж байгаа бол төрсний гэрчилгээний хуулбар
  8. Цэргийн насны иргэд аймгийн Цэргийн хэлтсээс хасалт хийлгэсэн тухай

Тодорхойлолт

ДООРХИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТУШААНА.

АЙМАГ ХООРОНД :

1. Тэмдэгтийн хураамж -1000 төгрөг /5000286093-данс ХАС банк/

2. Үйлчилгээнийхураамж -2500 төгрөг /070034008-данс ХААН банк/

АЙМГААС НИЙСЛЭЛРҮҮ ШИЛЖИХ:

1. Тэмдэгтийн хураамж -1000 төгрөг /5000286093-данс ХАС банк/

2. Үйлчилгээнийхураамж -5000 төгрөг /070034008-данс ХААН банк/

  1. Шилжин ирж буй газрын багийн Засаг даргын тодорхойлолт
  2. Иргэний үнэмлэх эх хувиар  /хуулбартай/,  зураг 1%
  3. 16 хүртэлх насны хүүхэд эцэг эхийгээ дагаж ирж байгаа бол төрсний гэрчилгээний хуулбар
  4. ХААТР-24 маягтын хайчилбар

ДООРХИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ  ТУШААНА.

АЙМГААС АЙМАГ ХООРОНД :
1. Тэмдэгтийн хураамж -1000 төгрөг /5000286093-данс ХАСбанк/
2. Үйлчилгээнийхураамж -2500 төгрөг /070034008-данс ХААНбанк/

НИЙСЛЭЛ , АЙМАГ ДОТОР ШИЛЖИН СУУРЬШИХ:
1. Тэмдэгтийн хураамж -1000 төгрөг /5000286093-данс ХАСбанк/
2. Үйлчилгээнийхураамж -1500 төгрөг /070034008-данс ХААНбанк/


Өөр аймаг хотоос шилжин ирэгсэд:

  • Шилжин ирж буй газрын багийн Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх эх хувиар  /хуулбартай/
  • Цээж зураг 1%
  • 16 хүртэлхнасны хүүхэд эцэг эхийгээ дагаж ирж байгаа бол төрсний гэрчилгээний хуулбар
  • ХААТР-24 маягтын хайчилбар

Цахим үнэмлэхний  талаар

      2013 онд иргэний шинэчилсэн бүртгэлд шинээр 45 сунгалт 18  иргэн  үрэгдүүлсэн 37 иргэн шилжилт хөдөлгөөн 32 иргэн бүртгүүлэв. Он гарсаар 166 иргэний цахим үнэмлэх ирснээс 2 иргэний үнэмлэх давхар хэвлэгдэж ирсэн.  164 иргэнд   тараагдаад байна.

Иргэний үнэмлэх авах, эзэмших талаар

сургалт зохион багуулав.    

Нийт 56 сурагчид сургалтанд хамрагдаж иргэний үнэмлэх шинээр авах, түүнийг хадгалах хамгаалах  эзэмших талаар сургалт зохион байгуулав

Хуулийн этгээдийн бүртгэлийн талаар

          Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд малчин өрхийг бүртгэлжүүлэх асуудлыг оруулсан. Нийт 276 малчин өрхөд багийн засаг даргаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхөд бүртгэл хийлгэхэд бүрдүүлэх материалыг  276 ширхэг хэвлэж тараалгав.

Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газраас малчин өрх бүрт малчны гэрчилгээ энгэрийн тэмдэг  олгож байгаатай уялдуулж малчдыг бүртгэх ажлаа эрчимжүүлж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2013 оны 964 тоот албан бичгийн дагуу бүртгэлийг эрчимжүүлж нийт 276 малчин өрхийг 100 хувь гэрчилгээжүүлэв. 

Ш.Жолбарс: Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжинэ

     

 

2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 14:32

 

УБЕГ-ын Хуулийн этгээдийн Бүртгэлийн газрын дарга Ш.ЖолБарстай ярилцлаа.

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газар ямар чиг үүргийн дагуу ажиллаж байна вэ?

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяанд байдаг бөгөөд хуулийн этгээд шинээр болон өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт хуулийн этгээдийг бүртгэдэг гэсэн үг. Орон нутагт 21 аймагт бүртгэгчтэй бөгөөд хуулийн этгээдийн бүхий л хэлбэрийг манай байгууллага бүртгэнэ.

-Иргэд хуулийн этгээд байгуулахын тулд юунд анхаарах вэ?

-Хуулийн этгээдийг байгуулахдаа тухайн байгуулах гэж байгаа хуулийн этгээдийн хууль тогтоомжийг судлах, тухайн иргэн хуулийн зохих мэдлэгтэй байвал ямар нэгэн хүндрэл учрахгүй. Хуулийн этгээдийн нэр нь манай  мэдээллийн санд байгаабусад хуулийн этгээдийн нэртэй давхцахгүй, шийдвэр дүрэм нь хууль ёсны нийтлэг шаардлагыг хангасан байх ёстой. Мөн иргэдийг мэдээллээр хангах үүднээс хуулийн этгээд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг цахим хуудсанд байршуулсан байгаа.

-сүүлийн үед хэчнээн компани шинээр байгуулагдав. Эдийн засаг хямралтай байгаа учраас шинэ компани бараг байгуулагдаагүй гэсэн мэдээлэлд та ямар хариулт өгөх бол?

-Монгол Улсад 125 мянган гаруй хуулийн этгээд бүртгүүлсэн. Үүнээс 2013 онд шинээр байгуулагдсан нь 16 мянга байна. Энэ тоог 2012 онтой харьцуулж үзэх юм бол дөрвөн мянга гаруй хуулийн этгээд нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2013 онд хамгийн их хуулийн этгээд шинээр байгуулагдсан гэсэн үг.

-Манайхан анх компани Байгуулахдаа мэдээллээ мэддэггүй. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манайд хуулийн этгээд байгуулахын тулд 30 гаруй хуулийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Иргэн бүр хуульч байх албагүй. Гэхдээ анхан шатны мэдээллийг цахим хуудаcтаа ил тод байрлуулаад байна. Хуулийн этгээд байгуулахад шат дамжлага их байсан. Нэг хуулийн этгээд байгуулахын тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 5-6 шат дамжлагаар гурав хоногт бүртгүүлдэг.Одоо мөрдөж байгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг практикт хэрэглэж байгаа байдлаас харахад бүртгэлийн шат дамжлаг иргэдийн аж ахуй эрхлэх хүсэл сонирхлыг хязгаарладаг,шаардлагагүй олон төрлийн бичиг баримтыг бүрдүүлдэгээс цаг хугацаа алдаж үр ашиггүй зардал гардаг тул хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай.Тиймээс энэ чиглэлээр ХЗЯ болон УБЕГ- аас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ хууль батлагдсанаар дээрх шат дамжлагууд багасах юм. Мөн Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү хууль батлагдвал багагүй шинэчлэл хийнэ. Хуулийн этгээдийн бүртгэлийг онлайн хэлбэрээр бүртгэх чиглэлээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтарч төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг дөрөвдүгээр сарын Сүүлээс туршилтын журмаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Бүртгэлийн шат дамжлагыг багасгана гэж байна. Өмнө нь ямар хэлбэрээр явагдаж байсан юм бэ?

-Хуучин болохоор иргэд манайхруу олон удаа ирдэг байсан. Одоо бид бүртгэлийн онлайн хэлбэрийг нэвтрүүлснээр нэг талаас хуулийн этгээдийн бүртгэх байгууллагын ажлын ачааллыг багасгах, нөгөө талаас хуулийн этгээдийн нэр хайх  бүртгэлийн болон бусад өргөдөл гаргах, өргөдлийн явцын талаарх мэдээллийг цахимаар авах давуу талыг олгосноор бүртгэлийн үйлчилгээг шуурхай болгоно. Энэ нь иргэнийг заавал олон удаа явуулах шаардлагагүй болгоно гэсэн үг. Цаашдаа бид төрийн бусад байгууллагатай цахим байдлаар мэдээлэл солилцоно. УБЕГ-аас өнгөрсөн онд хууль тогтоомж журмыг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарал хандуулан ажиллалаа

-Хуулийн этгээдийн бүртгэл гэсэн нэр иргэдэд шинэ нэр томъёо санагдаж байгаа байх. Зөвхөн компани байгуулахад л хэрэгтэй байгууллага юм уу гэж

ойлгож магадгүй?

-Хуулийн этгээд гэж зөвхөн компани бүртгэнэ гэж ойлгож болохгүй. Иргэний хуульд заасан 13 хэлбэртэй. Үүнд, төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөл, сан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шашны байгууллага, үйлдвэрчний эвлэл, төрийн байгууллагуудыг нийтэд нь хуулийн этгээд гэж ойлгож болно. Хуулийн этгээд өөрөө олон төрөлтэй учраас олон хууль тогтоомжийг судлах шаардлагатай.УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлдөө хуулийн этгээдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэх төвөөр дамжуулан мэргэжлийн зөвлөгөө авах, зуучлуулах эрхийг хуульчилж өгнө. Энэ нь бол олон улсад байдаг туршлага юм. Заавал иргэн хуулийн этгээд байгуулахын тулд манай газарт ирж мэдээлэл авах, бичиг баримт бүрдүүлэх биш, хуулийн зөвлөгөө өгдөг компани болон хууль зүйн зөвлөгөө өгдөг төвүүдэд хандаж болно.

-Хөдөө орон нутгаас иргэд Компани байгуулахаар ирж байгаа. Эдгээр иргэд онлайн хэлбэрийг илүүд үзэхгүй, хотод амьдарч байгаа иргэдээс сураг ажиг тавьсаар ирдэг. Үүнийг яаж шийдэх вэ?

-Онлайн бүртгэл гэхэд бүх иргэд интернэт орчинд холбогдож чадахгүй байгаа. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд интернэт хүрэлцэхгүй. Тиймээс хуулийн дагуу бүрдүүлсэн материалыг хүлээн авч бүртгэнэ. Орон нутагт Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг хүргэхийн тулд улсын бүртгэгч ажиллаж байна.

-улсын бүртгэлийн бүртгэгч хөдөө орон нутагт ажиллаж байгаа тохиолдолд хотод байдаг шигээ компанийнхаа гэрчилгээг авах боломж бий юу?

-Орон нутагт улсын бүртгэлийн хэлтэс ажиллаж байна. Энэ дотор хуулийн этгээдийн бүртгэл болон эд хөрөнгө, иргэний бүртгэлийн чиглэлээр дагнасан бүртгэгч нар ажилладаг. Хуулийн этгээдийн гэрчилгээг орон нутгийн бүртгэгч нар олгож байгаа. Бид шинэчилсэн хуулийн төсөл дээр аль болох шат дамжлагыг багасгахын тулд ажиллаж байна. Өнгөрсөн онд багагүй шинэчлэл хийсний үр дүнд Дэлхийн банкны 180 гаруй орноос явуулдаг “Бизнес эрхлэхүй” судалгаанд манайх 25 дугаар байрт орсон. Монгол Улс энэ судалгаагаар 2012 онд 39 дүгээр байрт явж байсан бол, 2013 онд тодорхой шат дараалсан арга хэмжээ авсны үндсэн дээр энэ тоог бууруулж ажиллалаа. Энэ нь олон улсын төвшинд хуулийн этгээдийн бүртгэл үнэлэгдэж байна гэж ойлгож болно.

-Хуулийн төсөл батлагдсанаар ямар үр дүн гарах бол?

-Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, цахим засгийг хөгжүүлэх замаар төрийн албаны үйлчилгээг иргэндээ хандсан үр нөлөөтэй, шуурхай, бизнес эхлүүлэх шат дарааллыг хялбаршуулж, төрий үйлчилгээний чанар, хүртээмж, арга барил сайжирч, иргэдэд учрах цаг хугацааны болон эдийн засгийн бэрхшээлийг багасгах юм.

 Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар

Баяндун сумын нийт 410 хувийн хэрэг байдаг . Иргэдэд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар мэдээллийг өгч иргэдийг хашаа байшин газрын гэрчилгээг иргэдэд шуурхай олгох тал дээр анхаарч ажиллаж байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Д.Оюунбаярт сумын хүн амын тоо сумын онцлог, банк санхүүгийн байгууллагын тоо болон үүрэн холбооны хичнээн сүлжээ байдаг тухай судалгааг өгөв.

 

                   мэдлэг чадвараа дээшлүүлэх  хүрээнд

УБЕГазрын даргын 2013 оны 543 тушаалаар “Хууль тогтоомж журмын эрхзүйн” зүүн бүсийн сургалт зохион байгуулагдсан. Уг сургалтаар УБЕГ-ын даргын 527 тушаалаар “Иргэний Улсын бүртгэл хөтлөх журам” болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж дүрэм журмын талаар танилцуулга хийгдэв.  

УБЕГазрын даргын 2013 оны 354 тоот тушаалын хавсралт  “ Сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ын дагуу УБХэлтсээс гаргасан нийт 899 сонгогчийн нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны гишүүдтэй нягтлан шалгаж, журмын  5 дугаар бүлэгт заасны  хуулийн хугацаанд сонгочдын шилжилт хөдөлгөөний материалыг  хэсгийн хороо хүлээн авч түүнийг бүртгэж, тэмдэглэл үйлдэж  холбогдох материалыг Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэв.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2013 оны сургалтын төлөвлөгөөний хүрээнд бүсчилсэн сургалт 2013 оны 09 дүгээр сарын 04-өөс 07-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион багуулагдаж сургалтанд амжилттай оролцоод ирэв. Сургалтаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны төсөвт тусгагдаж хийгдэх болсон ажлуудын талаар болон бүртгэлтэй холбоотой болон бусад ажлуудын талаархи санал хүсэлт хэлэлцүүлэг болов.

ХЗЯамнаас 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Хэнтий аймгийн Чингис хотод  зүүн бүсийн хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэгт хэлтсийн дарга,  хяналтын Улсын байцаагчийн хамт оролцоод ирэв . Сургалтаар эрхзүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан болон боловсруулж буй хуулиудын төслийн талаар хэлэлцэв.

 

 

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.