Наран багийн танилцуулга

     Баяндун сумын Наран баг нь сумынхаа төв хэсэгт оршдог. 103,8 мянган га газар нутагтай, хойд талаараа Түргэн, зүүн талаараа Хайрхан баг, урд талаараа Яргай баг, баруун талаараа Баян-уул сумтай хил залгадаг.

     Наран баг нь 1992-1995 онд 5 дугаар баг нэртэй байгаад тухайн үеийн орон нутгийн Засаг захиргааны шийдвэрээр 4 дүгээр багтай нийлж, “Наран” нэртэй болжээ.

    Түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутагтай. Байгалийн өвөрмөц тогтоцтой 60м гүн Тэмээн уулын агуй, 80м өндөр эгц Их газрын чулуу, Буриадуудын хэлмэгдэж явахдаа нутгаа санагалзан дуулж байсан дууг чулуун дээр сийлж мөнхөлсөн Заян наваа зэрэг газруудаар бахархдаг.

     Наран баг нь буриад, халх, хамниган зэрэг ястанаас бүрдэх ба 1308 хүн ам, 379 өрхтэй, 28022 толгой малтай.

    Төмс хүнсний ногооны 25 га талбайд 100 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, хүнсний хэрэгцээндээ болон зах зээлд борлуулан амьжиргааны түвшингээ дээшлүүлсээр байна. Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуй нэгжтэй, тэдгээр нь ихэвчлэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг, түүнээс гадна багийн иргэд олон нийтийн  бүлэг нөхөрлөлийн хэлбэрээр оёдол үйлчилгээ, талх нарийн боов, сүү цагаан идээ, гутал засвар, дугуй засвар, компьютерийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхэлж өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээ хангахаас гадна орон нутгийн иргэдэд үйлчилж байна.

Наран багийн алдартнууд:

  1. Равжаа Басгаадай / улсын хошой аварга, хадланч /
  2. Ч.Лувсанням / аймгийн 2 удаагийн аварга, сумын 4 удаагийн аварга /
  3. Очирын Балдармаа / Халх голын дайнд оролцсон сувилагч эмэгтэй /
  4. Базарын Батмөнх / Монгол улсын сайн малчин /
  5. Дашцэрэн Балдорж / сум нэгдэлийн даргаар олон жил ажилласан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт /
  6. Н.Өлзийсайхан / улсын тэргүүний тариаланч / гэх мэт алдар алдар, цуутнууд олонтой.

Багийн удирдан зохион байгуулж байсан багийн дарга нар:

  1. Л.Нагмид  / 1992-1996 /
  2. А.Түвшин / 1996-2000 /
  3. Н.Батбаяр /2000-2004 /
  4. Б.Батгүр, Б.Батдулам, М.Мөнхцэцэг нар / 2004-2008 /
  5. Н.Алтанцэцэг / 2008-2010 /
  6. Б.Баттөмөр /2010-2016/
  7. Г.Намуунцэцэг 2017 оноос ажиллаж байна

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.