Онон, Улз голын сав газрын захиргаа

     Улз голын сав газрын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоол, Байгаль орчин ногоон хөгжлийн  сайдын 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Улз голын сав газрын  захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай”А/219 дугаар тушаалаар байгуулагдсан.

 УЛЗ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА НЬ:

 Сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Сав газрын захиргаа нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах

Сав газрын менежментийн төлөвлөгөөг   хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

Бүх шатны Засаг дарга, Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах;
Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах

Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;

Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолойтатах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх

Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохиххууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;

Сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийнболон хаягдал ус зайлуулах цэг тогтоох;

Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах,байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах.

 Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц,ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.

  Сав газрын зөвлөл байгуулах саналыг харьяалагдахорон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж,байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллагад оруулах;

 Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийнтусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах.

Хуульд заасан бусад бүрэн эрх.

Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.

 Усны тухай хууль:

Ус ашиглуулах дүгнэлт гаргах;

/хоногт 50-100 шоо метр/

  Ус ашиглах зөвшөөрөл олгох;

 /хоногт 100 шоо метрээс их/

  Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх  үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах   зөвшөөрөл олгох;

Улз гол:

 Улз гол нь Номхон далайн ай савд багтах ба Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь  Их ба Бага бүрд хэмээх булгаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Тарь нуурт цутгана. Дөч, Түргэн  голууд нь Улз голын томоохон цутгалууд юм.

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.