Соёлын төв

Тус Соёлын төв нь 1923 онд улз голын хошууны “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж байсан.1935 оноос эхлэн Дамбадаржаалан хийд,Угтамын хийдүүд татан буугдаж 1936 оноос бурхадын сам урлагын тоглолт байхгүй болж ,сумын сайн дурын уран сайханчид тодорч эхэлсэн.Мөн тэр үед манай суманд “Сүүдэр ши “ гардаг болсон. 1954 онд Клуб нэртэйнээр үйл ажиллагаа явуулж байсан ба тэр үед 1мандалин ,1 гармонтой байсан 2001 онд Соёлын төв нэртэй болж одоогоор 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Орон нутгийн судлах музей

Одоогийн Сумын музей нь тэр үеийн сум нэгдлийн дарга Гэндэнгийн Чимэддоржийн санаачлагаар 1972 оны 6 дугаар сарын 15 өдөр байгуулагдсан. Сумын музейд одоогийн Соёлын төвийн урд талд байсан ба зүүн талын хаалганд жижиг өрөө гаргаж өгч билээ.

Би тэр үед 3-бригадын даргаар ажиллаж байсан учир сумын дарга Г.Чимэддорж дуудан ирүүлснээр суманд сум сурталчлах болон ард түмний өв уламжлал,түүх соёл, зан заншилыг харуулсан кабинет байгуулахыг үүрэг болгосны дагуу нэгдлийн даргын 1972 оны 6 дугаар сарын 15 өдрийн 65 тоот тушаалаар сарын 220 төгрөгний цалинтайгаар ажиллуулж эхэлсэн .Тухайн үед энэ талын мэдлэг байхгүй 1ширээ 2 сандалтай хоосон өрөөнд ажлаа эхэлж байлаа.

Нэгдлийн даргад 1972 оны 7 сард мэргэжлийн хүний туслалцаа хүссэний дагуу мөн оны 8 сарын эхээр Хэнтий аймгийн музейн эрхлэгч Жүгдэржав гэдэг хүнийг ан амьтаны чихмэл хийх багаж материалтай нь ирүүлсэн юм.Жүгдэржав гуай ирсэн даруйдаа кабинет байгуулах скиз, зураглал гаргаж ажилдаа орсон.

Би энэ хүнтэй сар гаруй дагалдан ажиллах хугацаанд 10 гаруй амьтны чихмэл хийж өгч билээ. Тухайлбал үнэг, хярс,дорго, туулай,хээрийн тас, ондатор, илбэнх, гэх мэт амьтад 3 төрлийн могойн чихмэл мөн иргэдийн гар дээр байсан хуучны эдлэл хэрэглэл цуглуулга нийт 30 төрлийн үзмэр,сум нэгдлийг сурталчилсан 4 самбар 6 шилэн хорготой тус тус болж билээ.

Тэр үед багш байсан Чойёны Буджав ханын зураг самбар уудыг хийж , ан амьтадыг Доржийн  Дугар ,Батжаргалын Цэрэнжав ,Таравын Дагдан,Дондогийн Жамбалдорж нар агнаж туслалцаа үзүүлж байсан.Ингээд би 1 жил хиртэй ажиллаад өөр газар шилжсэн.

Сумын ОНСТ ийг тохижуулж үзмэр цуглуулахад тэр үед ажиллаж байсан Ц.Дамдин, Б.Батдорж нар ихээхэн зүтгэл гаргасан юм.

Бид сумын 80 жилийн ойгоор иргэдээс буриад |эр эм| мөнгөн зүүтгэл мөнгөн хэт хутга болон бусад ихээхэн үнэт зүйлсийг зохих үнээр нь авч музейн сангаа баяжуулж байв. Мөн Цэдэнжавийн Базарсад нилээд олон ан амьтан ,Д.Чимэд баавгай агнаж өгч байснаас гадна Угтам уулнаас 60 гаруй бурхан буу ,сэлэм зэргийг олж ОНСТ-даа хүлээлгэн өгч билээ.Одоогоор ОНСТ-нь 221 нэр төрлийн

үзмэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.Тус ОНСТ –д байсан Үе үеийн зураачдын уран зургийг Соёлын төвийн коридорт галерей байгуулж үзэгчдийн хүртээл болгож байна.

 

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.