Хүүхдийн цэцэрлэгийн танилцуулга

Баяндун сумын  цэцэрлэг нь  Дорнод аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтсийн 1965 оны 08сарын 25ны өдрийн 66-р тушаалаар анх байгуулагдсан.

2005 оны 11 арын 15ны өдрийн Улсын бүртгэлийн №77000108 дугаартай,  9029427 регистрийн дугаартай гэрчилгээтэй.

2013 оны 07сарын 19-ны өдрийн  Дорнод аймгийн засаг даргын  зөвшөөрлөөр Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл 2018 оны 07 сарын 09 хүртэл таван жилийн хугацаатай  дугаар №0000871 зөвшөөрлийн гэрчилгээтэй. 2012-2013 оны Баяндун сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн 8298 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээтэй.

2014 онд галын дүгнэлт зэрэг эдгээр хууль эрхзүйн баримт бичгийг үндэслэн СӨБ-ын үйлчилгээ олгож байна.

Тус сум нь 2015 оны байдлаар 2998 хүн амтай,810 өрхтэй, хүн амын дотор 0-6 насны хүүхдийн 385 байгаагаас Сургуулийн өмнөх нас ба 2-6 настай 316 хүүхэд байна.

2016 оны байдлаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 267 хүүхдээс байгаагаас 213 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.Мөн 20 хүүхэд хувилбарт сургалтанд хамрагдахаар бүртгэгдсэн байна.

ХАМРАН СУРГАЛТ:

СӨБ-д нийт 233 хүүхэд хамрагдаж байгаа ба хамран сургалт 87%-тай байна.

Бүлэг  дүүргэлт дунджаар нэг  ангид 27-30  хүүхэд нэг  багшид ногдох  хүүхдийн тоо 13,5 д хүрсэн байна.

ХҮНИЙ НӨӨЦ:

Хүүхэд нэг бүрийг  хөгжүүлэх мэргэжлийн багш ,туслах багшаар 100% хангагдсан.   Одоо 8 бүлэгтэй , 213 хүүхдэд 34 багш  ажилтан СӨБ  олгож байна. Үүнээс нийт ажиллагсдын  25-39 насны 24 залуу боловсон   хүчин  63% -ийг эзлэж байна.

Магистр зэрэгтэй эрхлэгч -1, Бакалавр зэрэгтэй арга зүйч -1, Бакалаврын зэрэгтэй багш-7, Дипломтой багш-2, Бакалавр зэрэгтэй нягтлан бодогч нярав-1, бакалавр зэрэгтэй хүнсний технологич-1, бакалавр зэрэгтэй сувилагч эмч -1, мэргэжлийн үнэмлэхтэй галч-4, мэргэжлийн тогооч-2  ажиллаж байна.   

                                                                                                                                          

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.