Цэрэгжилт, спортын “Дөл” тоглолтонд ЕБСургуулийн

“Улз” баг тусгай байрыг эзэллээ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, таниулах зорилготой ЦЭРЭГЖИЛТ СПОРТЫН “ДӨЛ” тоглолт 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Энэ жилээс эхлэн “Дөл” тоглолтыг анхны улсын аварга шалгаруулах “Шонхор” тэмцээний аварга багийн дасгалжуулагч багш Б.Баярсайхан агсны нэрэмжит болгон зохион явуулав.

 

    Тэмцээнд аймгийн төвийн ЕБСургуулийн зургаан сургууль, Баяндун сумын ЕБС-ийн сурагчид нийт 7 баг оролцлоо.Оролцож буй тамирчид Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль эрх зүйн сорилын шалгалт өгөх, жагсаалч тасаг шалгаруулах, цэргийн 16 тоот дасгал, Эмнэлэгийн анхны тусламжийн норматив, Тасгийн захирагч нарын дунд тэмцээн, Буухиа тэмцээн, Цогцолбор дасгал, урлагийн номер, ханын сонин гэсэн төрлүүдээр өрсөлдөж, I дүгээр байрыг 11-р сургуулийн “Элит-11” баг, II дугаар байрыг Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн “Соёмбо” баг, III дугаар байрыг Хан-Уул цогцолбор сургуулийн “Хилчин” баг, Тусгай байрыг Баяндун сумын ЕБСургуулийн “Улз” баг тус тус эзэллээ.

    Энэ удаагийн тэмцээнд оролцоход ЗДТГазраас 500.000 мянган төгрөгний дэмжлэг үзүүлсэн. Баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан багш нар болон тэднийг дэмжин ажилласан сумынхаа удирдлагуудад талархал илэрхийлье.


 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.