"Чадамжид суурилсан ажлын байр-21"

Хамрах хүрээ: Сум багийн ажил, мэргэжилгүй 18-25 насны иргэд

Хамтран хэрэгжүүлэх байгууллага: Аймаг, сумдын ИТХ, ЗДТГ, МСҮТ

Үндэслэл: Монгол Улсын Засгийн газраас баталсан “Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 2016-2021”, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: “Залуучуудын ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн”...хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих...”, “шаардлагатай мэргэжлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр, амьдралын нөхцөлөөр хангах...

Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх замаар 800-аас доошгүй түр болон байнгын ажлын байрыг шинээр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ”, 2.5.4-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутагтаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажлын байраар хангах бодлогын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,хөтөлбөр, арга хэмжээтэй уялдуулах замаар шийдвэрлэх”, “Дорнод аймгийн 2026-2030 оны хөгжлийн төсөөлөл”-ийн 6.17-д тусгасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн аймгийн дэд санг эргэлтийн сантай болгох, шинээр бизнес санаагаа олсон, хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд болон мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгчдөд гарааны эхлэл...зэрэг заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор сумдын ажилгүй иргэдэд мэргэжил, ур чадвар олгох, өөрөө өөртөө ажлын байр бий болгох явдал юм.

Хөтөлбөрийн зорилго: “Чадамжид суурилсан ажлын байр-21” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн залуус нь сум орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэх, өөртөө ажлын байр бий болгох, орлоготой болох нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно.

Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх арга зам:

  • Тухайн сум, багийн нутаг дэвсгэрт ХЗЗ-ийн судалгаа хийх
  • Мэргэжил эзэмших ажлын багийг сонгон шалгаруулах /  аймаг сумын ИТХ, ЗДТГ, МСҮТ, тухайн сумыг баг, тойргоос ИТХ-д сонгогдсон төлөөлөгч бүр тойрог тус бүрээсээ жил бүр 1 хүн бэлтгэх/
  • Гурвалсан гэрээ байгуулах
  • Мэргэжлийн чиглэл: Дараах мэргэжлүүдээс ХХЗ судалгааг үндэслэн сонголт хийх
    • Авто машины засварчин, жолооч / B.C.D.E/
    • Сантехник / Уурын зуухны механикч, оператор/
    • Үсчин, гоо сайханч, зочид буудлын үйлчлэгч бармен, худалдагч
    • Талх, нарийн боов, торт дисерт
    • Гагнуурчин / Цахилгаан, Хийн, Плазм, Аргон гагнуур/
    • Мужаан/ Барилгын болон гэр ахуйн хэрэглээ,  Канад технологи/
    • Барилгын өрөг, засал чимэглэл, интерьер дизайн
    • Оёдол бүтээгдэхүүний оёдолчин / Үндэсний болон орчин үеийн хувцас, эсгүүр/
    • Барилгын хийцийн арматурчин / хэв цутгуур, угсралт/
    • Компютер үйлчилгээний ажилтан

Сургалтын хугацаа: Суралцагч нь нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах бөгөөд, түр сургалтуудаар давхар мэргэжлийн “Чадамж”-уудыг эзэмших бөгөөд “МЭРГЭЖИЛ”-ийн үнэмлэхтэй төгсөнө.

  • Элсэлтийн батламж олгох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, удирдамж  танилцуулга гардуулах. Сургалтын үйл ажиллагаа

Үр дүн: “Чадамжид суурилсан ажлын байр-21” хөтөлбөр нь ажлын байрыг өөрөө бий болгох боломжтой сэтгэл-зүтгэлтэй залууст мэргэжил, ур чадвар эзэмшүүлж, ажлын байр, орлоготой болох нөхцлийг бүрдүүлэх боломжийг бий болгосон байна. Сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажилтай, орлоготой иргэдийн тоо нэмэгдсэн байна. Үүнд: 2020 он гэхэд Хөдөөгийн сумдад 21/819, Чойбалсан хотод 31/279, 35/105 буюу нийт 1203 мэргэжилтэй боловсон хүчин бүхий ажлын байр бий болох боломжтой. Эдгээр төгсөгчдөд зориулж жил бүрийн сум хөгжлийн санд ажлын багаж хэрэгсэл, ажлын байранд зориулж ИТХ төлөөлөгч бүр 5.0-10.0 сая төгрөг батлуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэтэй уулзаж авна уу
Холбоо барих утас: 89968586

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.